- ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН МУЗЕЙ -

Говь-Алтай аймгийн музей нь 1947 онд “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр анх байгуулагдсан. 1967 оноос аймгийн “Орон нутгийг судлах музей” болон өргөжсөн. Музей нь сан хөмрөг болон үзүүллэгтээ 2500 гаруй үзмэртэй. Орон нутгийн байгаль, түүх-угсаатан, шашин шүтлэг, гар урлал, төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамба, эх орончид, бахархал хүндэтгэл гэсэн 8  танхимд түүхэн он цагийн дарааллаар болон сэдэвчилсэн байдлаар үзүүллэгээ дэглэн олон нийтэд үйлчилж байна. 

Холбоо барих дугаар: 70484213