- ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН “БОРЖИГИН ӨВ” МУЗЕЙ -

Говьсүмбэр аймгийн музей 1995 онд  “Орон нутаг судлах” танхим нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2004 оноос “Боржигин өв” музей хэмээн нэрлэгдэх болсон. Музей нь сан хөмрөг болон үзүүллэгтээ 1000 гаруй үзмэртэй. Боржигины өв соёлын илэрхийлэл болсон Боржигин  морин хуур, боржигин хийцийн  эмээл, боржигины сархинаган тоонот гэр, шашны хэрэглэгдэхүүн мөн Говьсүмбэр аймгийн нутагт тархсан ан амьтан, болон  төрөлжсөн үзмэрийн 4 танхимд  үйл ажиллагаа явуулж байна. 

Цахим шуудангийн хаяг: museum@gmail.com , museum.gs.gov.mn

Холбоо барих дугаар: 70543539