- ӨМНӨГОВЬ АЙМАГ -

Өмнөговь аймгийн намын хорооны 1945 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн
18-р тогтоолоор эртний түүх, соёлын дурсгалыг олон нийтэд сурталчлах зорилготой аймаг орон нутгийг сурвалжлах кабинет байгуулах комиссыг томилон ажиллуулж, улмаар 1948 онд Гэгээрлийн хэлтсийн дэргэд 50 ширхэг үзмэртэйгээр Орон нутаг судлах кабинет нэртэй анх байгуулагдсан. 1991 оноос Аймгийн музей нэртэй болсон.
2021 оны 11 дүгээр сард шинэ музейд нүүн ирж 2022 оны 5 дугаар сарын 18 нд Говийн байгаль, түүхийн музей нэртэйгээр нээлтээ хийж үзэгчдэдээ үйлчилж эхэлсэн. 25 ажилчинтай.
Өмнөговь аймгийн музей нь 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгатай бөгөөд түүх, угсаатны зүй, археологи, палеонтологийн үзүүллэгтэй, дэргэдээ “Байгалийн музей”-н салбартай. Байгалийн музей нь 1987 онд байгуулагдсан бөгөөд үзэсгэлэнт газар Ёлын аманд байрлан 200 гаруй үзмэрээ дэлгэн үйл ажиллагаа явуулж байна.
Говийн байгаль, түүхийн музей нь говьчуудын уламжлалт зан заншил, тэдний ур ухаан хөдөлмөрөөр бий болсон соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулах, судлан сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, нийгмийн хөгжилд зохих хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна.
2022 оны байдлаар музейн бүртгэл мэдээллийн санд биет өв 5000 гаруй, соёлыг биет бус өв – 294, дурсгалт газар – 212, баримтат өв-180 бүртгэлтэй байна.
Манай музейд Өмнөговь аймгийн нутгаас олдсон чулуун зэвсгийн үе, хүрэл, төмрийн үеийн археологи палеонтологийн олдворууд, мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд, уран дархчуудын бүтээлийн дээжис үзэгч таны нүдийг булааж, сэтгэлийг баясгах болно.
Хаяг: Монгол Улс, Өмнөговь аймаг, Даланзадгад
6-р баг , шинэ суурьшлын бүс
Address: Umnugobi province, Dalanzadgad sum,Mongolia
И-Мэйл/ E-mail: Museumumnugovi@gmail.com
Утас/Phone:70533871,70533872
Тасалбарын үнэ:
- Том хүн: 10'000₮
- Гадаад иргэн / Foreign citizen /: 20'000₮
- Монгол аялагчид (10-аас дээш): 8'000₮
- Оюутан: 5'000₮
- 55-60 насны ахмад: 5'000₮
- 0-16 насны хүүхэд, Тусгай хэрэгцээт иргэн, 60-с дээш насны ахмад настан: Үнэгүй
- Бичлэг хийх: 10'000₮
- Зураг авах: 5'000₮