- СЭЛЭНГЭ АЙМГИЙН НЭГДСЭН МУЗЕЙ -

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хотноо 1941 онд Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор Алтанбулаг дахь Жанжин Д.Сүхбаатарын 1921 оны 3 дугаар сарын 19-нөөс 7 дугаар сарын 2-ныг хүртэл түр ажиллаж байсан байшинд анх удаа “ Хувьсгалын түүхийн музей байгуулагджээ.Улмаар 1969 онд ЗХУ-ын Москва хотын техноэкспорт зургийн институтад музей револфций в городе Алтанбулаг селегинского аймака мнр нэртэй зураг төсвийн дагуу тус музейн барилга баригдаж, 1971 оны 6 дугаар сард ашиглалтанд орж ардын хувьсгалын 50 жилийн ойн баярт зориулан зху-с бэлэг болгон хүлээлгэн өгсөн уг музейн зорилго нь 1921 оны ардын хувьсгалтай холбоотой түүхэн эд зүйлс, баримт материал болон уран бүтээлчдийн хувьсгалын тухай бүтээсэн сийлбэр, баримал, хөөмөл, оёмол, наамал, уран зургуудаас бүрдсэн үзмэүүдээр дэглэгдсэн Хувьсгалын музей болжээ. Тухайн музейд ардын хувьсгалтай холбоотой үзмэр цуглуулгаас гадна ардын хувьсгалд оролцсон 400 гаруй партизан цэргүүдийн 269 партизаны 35 төрөл зүйлийн 1209 ширхэг үзмэр, цуглуулга үзүүллэг байдаг 2004 онд тус музейг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21 тоот тогтоол, аймгийн засаг даргын 158 дугаар захирамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей болгожээ. Манай музейн үйл ажиллагаа нь хувьсгалын түүхэн ая хобогдолыг харуулахдаа Хувьсгалын өмнөх наймаачин хот, хувьсгалын ялалт, ардын хувьсгалын анхны наадам Д.Сүхбаатар жанжины хүндэтгэлийн танхим, хувсгалын түүхэн хүмүүс партизаны танхим, хувьсгалын өмнөх дарангуйлал болон түр үзэсгэлэнгийн танхим зэрэг 8 танхимтай,1921 онд эх орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа урсгасан партизан цэргүүдийн түүхэн тулалдааны тухай хүүхэд залуучуудад хүргэж, өвөг дээдэс, эх түүх, өв соёлоороо барахах үзлийг төлөвшүүлэх тэдгээрийг хайрлах, хамгаалах, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх ажлыг музейгээр дамжуулан олон нийтэд хүргэж байна.
1.Музейн албан ёсны нэр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей
2. Хэдэн онд байгуулагдсан 1971онд
3. Нийт үзмэрийн тоо 3340
4. Үзвэрийн хэдэн танхимтай болох тухай 8 танхимтай
5. Цагийн хуваарь Өдөр бүр 9:00-18:00
6. Тасалбарын үнэ том хүн 5000, хүүхэд 2500
7. Утасны дугаар 94391717
8. албан ёсны цахим хаягуудаа бүгдийг нь selengemuz@gmail.com