- ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ -

Чойжин ламын сүм цогцолборыг 1904-1908 онд VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү, төрийн чойжин Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулан бүтээсэн. Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд, Их Хүрээ хийцийн болон Манзушир, Чойр хийцийн ховор нандин цамын баг өмсгөлүүд, сүмийн онцлогийг тусгасан торгон болон шүтээн зураг тэргүүтэй 6000 гаруй үзмэрийг 6 сүм буюу танхимд дэлгэн үзүүлдэг. 

Цахим шуудангийн хаяг: templemuseum10@gmail.com