- ХӨШӨӨ ЦАЙДАМ МУЗЕЙ -

Хөшөө цайдам музей нь Архангай аймаг Хашаат сум Цайдам багийн нутаг буюу Дэлхийн Өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 32 тоот тогтоолоор “Хөшөө цайдам музей” нэртэйгээр байгуулагдсан.
Музей нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төр улсаа байгуулж байсан Түрэг угсаатны түүхэнд холбогдох 170 гаруй үзмэр, үзүүллэгийн 3 танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Цахим шуудангийн хаяг: tnaagi@yahoo.com , narangerel@ktm.moc.gov.mn
Холбоо барих дугаар: 99262788, 99664900