- МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ -

Монголын Театрын музей 1991 оны 3 дугаар сарын 27-нд буюу Олон улсын Театрын өдрөөр байгуулагдсан.

Тус музей нь Монгол Улсын Театрын урлагийн үүсэл хөгжил, Монгол Улс төдийгүй дэлхийн олон улс орны тайз дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж, нэр алдраа цуурайтуулсан олон арван урлаг, соёлын алтан үеийн зүтгэлтнүүд, залуу хойч үеийн уран бүтээлчдийн холбогдолтой түүхэн гэрэл зураг, уран зураг, гар бичмэл, тоглолтын хувцас, тайз, хувцасны эскиз, танилцуулга-хөтөлбөр, макет, үндэсний хөгжим, зурагт хуудас зэрэг эд өлгийн зүйлүүдийг дэлгэн үзүүлдгээрээ бусад төрлийн музейгээс онцлогтой билээ. 

Нийт 6625 дэсийн 9610 ширхэг үзмэртэй. Музей нь Театрын уламжлал, Тайзны урлаг, Гэгээн Муза, Үндэсний хөгжим, Кино урлаг, Хөрөг зургийн гэсэн үзүүллэгийн 6 танхимтай.  

Цахим шуудангийн хаяг: mgltheatre@gmail.com

Холбоо барих дугаар: 11-311320