СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ СУДАЛЖ, ХАМГААЛАХ ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮСИЙН ХУРАЛ



1. Тус арга хэмжээний хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад соёлын биет бус өвийн үүрэг” сэдвийн хүрээнд тодорхой сэдвийг хөндөн ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэн, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө болон санал болгож буй үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
2. “Хайр хүндэтгэлийн урлал” сэдэвт үзэсгэлэн: Энэхүү үзэсгэлэнд Монгол үндэсний уламжлалт гар урлалын соёлын өвөөс уран хатгамал, зээгт наамал, зоос ширээний урлалын төрлийг хамруулан дараах чиглэлээр төрөлжүүлэн, үүн дотроо Соёлын бүтээлч үйлдвэрлэлд зориулсан, инноваци шингээж хийсэн загвар бүтээлүүд, Оюуны бүтээл буюу зохиогчийн эрхтэй бүтээлүүд, нүүдэлчний хэрэглээний /гэр ахуйн/ соёлын онцлогийг шингээсэн эдлэл, бурхан, шашны эд зүйл,байгаль хамгаалалд зориулсан эко бүтээгдэхүүн, удам дамжсан өв соёл болон шавь сургалтын үр дүнг харуулсан бүтээлүүдийг тайлбартайгаар хүргэлээ.
3. Мөн тус арга хэмжээнд оролцогчдод уран хатгамлыг хэрхэн бүтээдэг талаар Монгол Улсын ур чадварын өндөр түвшний өвлөн уламжлагч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн З.Цэнгэлсайхан танилцуулав. Улмаар бэлдсэн бэлдэц дээр зүү ороох “Өлзий хээг урлаж сурцгаая” сэдэвт сургалтыг зохион байгуулж хүн бүрд ганцаарчлан заах сургалтын аргыг ашиглан уран хатгамлын үнэ цэнийг ойлгуулж, мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүллээ. Сургалтын сургагч багшаар Монгол Улсын уран хатгамалч цолтнууд, гурван үеийн удам дамжсан уран бүтээлч, залуу уран бүтээлчдийн төлөөлөл болох нийт 8 хүн ажиллав.
4. Соёлын өвийн үндэсний төвийн дэргэдэх “Өвгөдийн өв” соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын урлагийн тоглолтыг хуралд оролцогчдод зориулан өргөн барилаа. Тус тоглолтод Монгол Улсын ур чадварын өндөр түвшний өвлөн уламжлагч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Баяртай болон өв соёлоо түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн уламжлуулж буй манай шилдэг өвлөн уламжлагчид оролцлоо.



Хуралд Зүүн Өмнөд Азийн бүсийн орнууд болох
Хятад,
Өмнөд Солонгос,
Япон,
Монгол улсын төлөөлөл, энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын болон үндэсний мэргэжилтэн, судлаачид оролцсон юм.




video