“СЭРГЭЭН ЗАСВАРЛАСАН ҮЗМЭРҮҮД-2024” ҮЗЭСГЭЛЭНГ ДЭГЛЭЛЭЭ
Нийтийн өмчийн түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлын хүрээнд 2024 онд улс, аймгийн нийт 35 музей, соёлын байгууллагын 161 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг тус Үндэсний төвийн 13 сэргээн засварлагч сэргээн засварласан. Үүнд:
- Уран зураг- 30,
- Баримал- 21,
- Керамик-4,
- Модон эдлэл- 20,
- Металл эдлэл- 25,
- Даавуу, зөөлөн эдлэл- 32,
- Цаасан эдлэл- 3,
- Арьсан эдлэл- 12,
- Чулуун эдлэл- 4,
- Танка зураг 3,
- Ясан эдлэл-7 зэрэг төрөл зүйлийн үзмэрүүд байна. Үүнээс:
- Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлийн Богд хааны ордон музейн 1 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл;
- Цаг үеийн шаардлагаар Богд хааны ордон музейн 15 ширхэг, Уран зургийн галерейн 1 ширхэг, Монголын театрын музейн 4 ширхэг, нийт 3 музейн 20 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг нэмэлтээр сэргээн засварласан байна.
Соёлын бүтээлч сарын хүрээнд Сэргээн засварлах газрын үйл ажиллагаа, сэргээн засварлагчдын ажил мэргэжлийн онцлогийг соёлын байгууллагын ажилтнуудад сурталчлах, таниулах, газар нэгжүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнгийн тэнхимд 2024 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр “Сэргээн засварласан үзмэрүүд-2024” үзэсгэлэнг нээж, соёлын байгууллагуудын ажилтан албан хаагчдын хүртээл болголоо.
Тус үзэсгэлэнд 2024 онд сэргээн засварласан 36 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг төлөөлөл болгон дэглэв. Үүнд:
- Даавуу, зөөлөн эдлэл-6,
- Уран зураг- 3,
- Баримал- 8,
- Модон эдлэл- 4,
- Арьсан эдлэл- 3,
- Металл эдлэл- 4,
- Танка- 1,
- Цаас- 2,
- Археологийн олдвор- 3,
- Макет- 1
Мөн “Байгаль дээр ил задгай орших эвдрэл гэмтэлтэй чулуун дурсгалыг цэвэрлэх, бэхжүүлэх, сэргээн засварлах, хэв хуулбар хийх” ажлын хүрээнд нийт 8 аймгийн 20 ширхэг чулуун дурсгалд цэвэрлэгээ, бэхжүүлэлт, сэргээн засварлалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.