“СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ, СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БУЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ”

Соёлын өвийн үндэсний төвөөс ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран “СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ, СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БУЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ” сургалт зохион байгууллаа. 

Сургалтыг Түүх, соёлын үл хөдлөх дурсгал хариуцсан бүртгэл, мэдээллийн санч Б.Бямбажаргал “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тухай”, Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл хариуцсан Шинжээч  Б.Эрдэнэсувд “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тухай”, Ерөнхий бүртгэл, мэдээллийн санч Э.Ганбат “Соёлын өвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн системийн тухай”, Авран хамгаалах эрсдэлийн судалгааны газрын дарга Г.Анхсанаа “Монгол Улсын хууль эрх зүйн орчин ба Олон Улсын гэрээ конвенц”, Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад В.Батсайхан “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх нь” сэдвээр нар тус тус мэдээлэл өгч санал солилцлоо. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн тус сургалтын үр дүн, ач холбогдлыг сургалтад оролцогчдод танилцуулан цаашид оролцогч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахын тулд танхимын хэлбэрээр зохион байгуулах шаардлагатай байгааг дурдлаа.

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Түүх соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасаг болон 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон сумдын Цагдаагийн байгууллага болон Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Улс, орон нутгийн өмчийн музей зэрэг соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагын 214  албан хаагчид хамрагдав.