ҮНДЭСНИЙ ТӨВИЙН АЖИЛЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Үндэсний төв архивын газраас Соёлын өвийн үндэсний төвийн ажилтан, албан хаагчдыг “Баримт бичгийг стандартын дагуу зохион бүрдүүлэх арга зүй”, “Шийдвэрлэгдсэн бархимтаар хадгаламжийн нэгж бүрдүүлэх, байгууллагын архивт баримт хүлээлгэн өгөх арга зүй”, “Кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг эмхлэн цэгцлэх, хадгаламжийн нэгж бүрдүүлэх, данс бүртгэл үйлдэх арга зүй” сэдвүүдээр сургалтанд хамрууллаа.

2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан энэхүү сургалтыг тус архивын газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал, Түүхийн баримтын архивын эрхлэгч З.Нинжбадгар, Кино, дүрс бичлэгийн инженер Д.Бат-Ундрах нар удирдаж, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.