ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТАД ХАМРАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан ”Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед, нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд улс, орон даяар газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн дадлага, сургуулилтыг 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт зарлан мэдээллийн дуут дохиогоор нэгэн зэрэг зохион байгууллаа. 

Энэхүү үйл ажиллагаанд Соёлын өвийн үндэсний төвийн барилга байгууламжинд ажил үүргээ гүйцэтгэж байсан бүх ажилтан, албан хаагчид гамшгийн үеийн заавар зөвлөмжийг баримтлан оролцлоо.