ОЛОН УЛСЫН БҮЖГИЙН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд Олон улсын бүжгийн өдөр тохиож байна. Тэртээх 1982 онд ЮНЕСКО-оос Олон улсын бүжгийн өдрийг “соёрхсоноор” жил бүрийн энэ өдрийг дэлхий даяар тэмдэглэж ирсэн.

Бүжгийн урлагийн эртний уламжлалтай монголчууд ЮНЕСКО-ийн Олон улсын бүжгийн хорооны гишүүн улсын хувьд жил бүрийн энэ өдрийг тэмдэглэж, бүжгийн урлагаа сурталчилсан олон арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Бүжгийн урлагаа өвлөн уламжилж, сурталчлан таниулдаг нийт бүжигчиддээ Олон улсын бүжгийн өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.