СОЁЛЫН ӨВД НӨЛӨӨЛӨХ ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ХЭЭРИЙН СУДАЛГАА ХИЙЛЭЭ

Монгол Улсын соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчдад байгаль нийгмийн хүчин зүйлээс үүсч байгаа эрсдэлийг олж тогтоох, үнэлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэхэд орон нутгийн иргэд болон нутгийн удирдлагуудын оролцоог тодорхойлох судалгааг асуулга хэлбэрээр авч мэдээлэл цуглуулж ажиллав.

2025 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 03-ны хооронд Өвөрхангай аймгийн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Төв аймгийн Хустайн байгалийн үндэсний цогцолбор газар нутгуудаар явж мэдээлэл цуглуулан, дуу, дүрс бичлэгээр баримтжуулж, дүн шинжилгээ хийхэд шаардлагатай хэрэглэгдэхүүнүүдийг ашиглаж, орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоо, дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү судалгааны багт Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах, эрсдэлийн судалгааны газрын дарга Г.Анхсанаа, тус газрын Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын шинжээч Б.Амгаланбат, Бүртгэл мэдээллийн санч Т.Оюунбат,Г.Туул, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал М.Энхбаатар болон бусад мэргэжилтнүүд ажилласан юм.