СОЁЛ СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН ОЮУТНУУД ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ТАНИЛЦЛАА
Соёл урлагийн их сургуулийн Соёлын сургуулийн Соёл судлалын тэнхимийн оюутнууд 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ хүрээнд тэдгээр оюутнууд“Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, баримтжуулалт” хичээлийн дадлага ажлын ойлголтоо бататгаж, Тус Үндэсний төвийн сэргээн засварлах урлангуудаар зочилж, тэдний ажил мэргэжилтэй ойроос танилцах, дадлага ажил хийж гүйцэтгэв. Оюутнуудын дадлага ажлыг сэргээн засварлагч Д.Ананд удирдан чиглүүлж ажилласан юм.