ICHCAP-ИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ УУЛЗЛАА
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 2025-2028 оны Стратеги төлөвлөгөө, тус Үндэсний төвийн 2025 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажлын дагуу ЮНЕСКО-ийн Ази Номхон далайн бүсийн Соёлын биет бус өвийн Олон улсын харилцаа холбоо, хамтын ажиллагааны төвтэй(ICHCAP) хамтран олон улсын ICHLinks цахим талбарт Монгол Улсын соёлын биет бус өвийн цахим хуудсыг хөгжүүлэх ажлын хүрээнд ICHCAP-ийн төсөл хөтөлбөрийн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд 2025 оны 5 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд Соёлын өвийн үндэсний төвд ажилласан байна.



