ЭРДЭНЭЗУУ МУЗЕЙН ҮЗМЭРҮҮДЭД СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ ХИЙВ
Соёлын өвийн үндэсний төвийн Сэргээн засварлагчид Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ-Зуу музейд 2025 оны 6 дугаар сарын 11-18 хүртэлх 7 хоногийн хугацаанд ажиллаад ирлээ. Уг ажлын хүрээнд Гол гурван зуу сүм болон Лавран дуган дотор байрлах нийт 30 гаруй овор хэмжээ том, жижиг шавар баримал үзмэрүүдийн гэмтлийг сэргээн засварласан байна. Үүнд: Гол зуу сүмд - Голын бурхан багш, Авид бурхан, Манал бурхан, Наран бодисадва, Саран бодисадва, Гомбо гүр сариус, Балданлхам сахиус, Сэмбэжад 1, Сэмбэжад 2, Сэмбэжад 3, Сэмбэжад 4, Сэмбэжад 5, Сэмбэжад, Сэмбэжад 7, Зүүн зуу сүмд - Жанрайсиг, Бурхан багш, Арийн жавилны бөөрөнхий чимэг, Баруун зуу сүм - Ханын зураг, Лавран дуганд - Пунцаг гүсүм, Гүнгадолчог, Одсэрбал, Жамьянцорж, Бүрэгдэжанцан, Эдгээр үзмэрүүдийн сэнтий, бад суурь, гарын хуруу болон бусад олон барьц чимэглэлүүд хагарсан, хугарсан, унасан гэх мэт их хэмжээний гэмтлүүд үүссэн байсан. Сэргээн засварлах ажлыг олон улсад баримтладаг зарчим, стандарт болон дотоодод даган мөрдөж буй хууль, дүрэм, журмын дагуу туршлагштай мэргэжлийн баг, хамт олон томилогдон гүйцэтгэв.