ХҮЙТЭН ӨТӨГИЙН ШАНДЫН БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАВ
Баянхонгор аймгийн Богд, Баянлиг сумын түүхт 100 жилийн ойн хүрээнд Хүрлийн үеийн ахин давтагдашгүй уран нарийн, тод дүрслэлтэй Алтай-Саяны эвдэгдэж хугарсан буган чулуун хөшөөг Соёлын өвийн үндэсний төвийн Ерөнхий сэргээн засварлагч С.Даваадарь ахлагчтай мэргэжилтнүүд сэргээн засварлалаа.
Тус аймгийн Богд, Баянлиг сумын заагт орших Хүйтэн Өтөгийн шанд хэмээх газарт байрлах буган чулуун хөшөөг хамгаалах, сэргээн засварлах ажлыг 2025 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 07-ны хооронд амжилттай хийж гүйцэтгэсэн юм.