“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИЛАА

Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа 6.2.8-ын “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл 2.5.3-ын “Агаар, ус, хөрсний бохирдол болон дуу чимээг багасгаж, цэвэр, ногоон байгууламж бүхий орчныг нэмэгдүүлнэ”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.1.4 дахь хэсэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийн 8.8 хувьд хүргэнэ”-ыг тус тус хэрэгжүүлэх хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн гадна орчны эко ногоон байгууламжийг тохижуулах зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мод, бут суулгалаа.