СОЁЛЫН ӨВИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Соёлын өвийн үндэсний төв үндэсний өв соёл зан заншлаа эх орныхоо хүүхэд багачууд болон гадны оронд амьдарч буй хүүхэд багачуудад сурталчлан таниулах зорилготой “Монгол туургатны хүүхдийн кино их наадам” ТББ-тай хамтран ажиллах санамж бичгийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгууллаа.
Энэхүү төслийн хүрээнд соёлын өвийн чиглэлээр нэвтрүүлэг, кино, өв соёлын сургалт, хэлц үгийн наадам, Монгол туургатан улс орнуудтай хамтран баримтат кино хийх юм.
Мөн Монгол үндэстний соёлын өвийн судалгаа хийх, соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг баяжуулах, олон нийтэд таниулан сурталчлах чиглэлээр хамтран ажиллах зорилгоор уг санамж бичгийг байгуулж буй юм.




