ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВӨӨС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Байгууллагын 2025 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.3.7 дахь арга хэмжээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн харилцаанд эрх тэгш, бүрэн дүүрэн оролцохыг баталгаажуулах зорилгоор тэднийг тохирох хэрэглэгдэхүүнээр хангах, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлах”-ыг хэрэгжүүлэх, “Соёл түгээе” аяны “Нийтийн соёлыг түгээх” үйл ажиллагааны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс Соёлын өвийн үндэсний төвийн ажилтан, албан хаагчдад зориулж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгож дэмжицгээе” сэдэвт сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн Тулах хөдлөх эрхтний бэрхшээлтэй хүнд тусламж дэмжлэг үзүүлдэг нийгмийн ажилтан Н.Болормаа удирдаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, харилцан ярилцлаа.




