ОРХОНЫ ХӨНДИЙН АРХИТЕКТУРЫН ӨВИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Монгол Улсын Соёлын өвийн ODA төслийг хэрэгжүүлэх хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын KMAC (KMAS) судалгааны төвийн судлаачидтай хамтран 2025 оны 10 дугаар сарын 20-ноос 24-ний хооронд Гандантэгчэнлин хийдийн захиргаа, Хархорум хотын захиргаа, Өвөрхангай аймгийн Эрдэнэ зуу музей, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, Хархорум музей, Хөшөө Цайдам музейд уулзалт хийж урьдчилсан судалгааны ажлыг явуулав.
 
Энэхүү ажилд Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат, Хархорум хотын захирагч, доктор Л.Халтар болон бусад албаны хүмүүс оролцож, хот төлөвлөлт, байгальд ээлтэй дэд бүтэц, усны менежмент, байгаль хамгааллын технологи, инноваци, судалгаа, хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.