ТҮҮХ СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН УЛСЫН ТООЛЛОГЫН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАВ
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”-ын 2.7.3, 2.7.5 дахь хэсэгт дусгагдсаны дагуу Улсын тооллогын ажлын хэсэг хяналтын тооллогын ажлыг Баянхонгор аймагт 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн Түүх угсаатны зүйн музейд зохион байгууллаа.
Ажлын хэсэгт Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комиссын гишүүн, хяналтын тооллогын ажлын хэсгийн ахлагч Соёлын үндэсний төвийн захирал Г.Энхбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын мэргэжилтэн, улсын комиссын нарийн бичгийн дарга Ч.Догсом, Соёлын өвийн үндэсний төвийн Ерөнхий сэргээн засварлагч О.Онон нар ажиллав.



