НИЙСЛЭЛИЙН 163 ДУГААР СУРГУУЛЬ, БАЯНХОНГОР АЙМГИЙН БУУЦАГААН СУМЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 163 дугаар сургууль, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд тус хоёр сургуулийн сурагчид 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвтэй танилцлаа.
 
Сурагчдад Бүртгэл, мэдээллийн газрын мэргэжилтэн Н.Баасансамбуу, Сэргээн засварлах газрын сэргээн засварлагч А.Батбаяр, Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Ц.Баянмөнх нар соёлын өвийн талаарх ерөнхий мэдлэг ойлголт өгч, сэргээн засварлах урлан, лаборатори, “Өв Эрдэнэ” театр, байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулав.
 
Улс орны ирээдүй хойч үеийн төлөөлөл болсон сурагчдаа үндэстнийхээ зан заншил, соёлын өвтэй танилцуулж, өвгө дээдсийн бидэнд үлдээсэн хосгүй үнэт соёлын өвийн талаар судлан шинжлэх боломжийг нээж өгсөн ЕБ-ын 163 дугаар сургууль, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуулийн захирал, багш нарт талархал илэрхийлье.