“РИО ТИНТО МОНГОЛ” ХХК-ИЙН “СОЁЛЫН ӨВИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

Олон улсын гэр бүлийн өдрийг угтан 2026 оны 5 дугаар сарын 14-нд “Рио Тинто Монгол” ХХК-ийн хамт олон, гэр бүлийг оролцуулсан “Соёлын өвийн нээлттэй өдөрлөг” Соёлын өвийн үндэсний төвд зохион байгууллаа.
 
Өдөрлөгийн хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК-ийн хамт олон Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, соёлын өвийн үндсэн ойлголтыг авч, төвийн дэргэдэх “Өвгөдийн өв” хамтлагийн тоглолтыг үзэж сонирхов.
 
Энэхүү арга хэмжээ нь төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн хүрээнд Монголын олон угсаатны соёл урлагийг язгуур шинжээр нь өвлөн уламжилсан “Хүн-Эрдэнэ” ардын авьяастнуудын төв тайз болох “Өв Эрдэнэ” театрт зохион байгуулагдлаа.
 
“Өв Эрдэнэ” театр нь Монгол гэрийн хэлбэртэй дугуй интерьер дизайнтай, орчин үеийн гэрэлтүүлэг, дуу хөгжмийн төхөөрөмжөөр тоноглогдсон, 100 үзэгчийн багтаамжтай бөгөөд “Рио Тинто” компани нийгмийн хариуцлага, соёлын өвийг хамгаалах бодлогын хүрээнд санхүүжүүлэн тохижуулж, 2022 онд ашиглалтад оруулсан юм.