ТӨРИЙН ДЭЭД "АЛТАНГАДАС" ОДОНГООР ШАГНУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр соёл, урлагийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.
 
Соёлын төв өргөөнд зохион байгуулсан энэхүү уулзалтын үеэр Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт хамгаалалт технологи судалгааны газрын дарга, доктор М.Оюунтулгыг Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны чиглэлээр салбарын хэмжээнд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн төрийн дээд шагнал "Алтангадас" одонгоор шагналаа.