САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Соёлын өвийн үндэсний төв, “Сэргэлэн интернейшнл экспедишн” Төрийн бус байгууллагууд 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 3 жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
Талууд Монгол орны нутаг дэвсгэрт тархсан Түрэг, Уйгар төрийн хадны бичээсүүдийг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хувьд бүсчилсэн төлөвлөгөө гаргаж, хээрийн суурь судалгааг хийхэд хамтрах, тухайн дурсгалын байршлыг GPS ба GIS систем, топографийн хэмжилт хийх, дроноор баримтжуулах, дурсгалын хэмжээ, материалын бүтэц, хамгаалалтын нөхцөл байдлыг газар дээр нь тодорхойлох, эвдрэл гэмтэл, байгаль, хүний үйл ажиллагааны болон орчны нөлөөллийг үнэлэх, дижитал, фото, видео баримтжуулалт хийх, дардас авах зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм.
Мөн хээрийн судалгаа, эрсдэлийн үнэлгээг хийж, дүгнэлт, баримтжуулалт сэлтэд тулгуурлан Соёлын өвийн үндэсний төвийн “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгэх зэрэг өргөн хүрээнд хамтрахаар санамж бичигт тусгажээ.



