“Монгол өв соёлын гайхамшиг” цуврал нэвтрүүлэг №1
Соёлын өвийн үндэсний төв, МҮОНТВ, Нийслэлийн соёл урлагийн газар,Монголын аялал жуулчлалын холбоо,Соёлын өвийн үндэсний төвийн хамтран бүтээсэн "Монгол өв соёлын гайхамшиг" нэвтрүүлгийн эхний дугаар "Эх хэл,аман уламжлал,илэрхийллүүд" нэвтрүүлэг 2020 оны 11 сарын 16-ны Монгол бахархлын өдөр-Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 09:00 цагт МҮОНТВ-ээр эфирт цацагдан Монгол Улсын Соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйлийг олон нийтэд сурталчлав. “Монгол өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийн анхны дугаарыг МУСГЗ Ш.Ёолк хөтлөв. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор /Ph.D/А.Алимаа, Өвлөн уламжлагч, ерөөлч, магтаалч Б.Эрдэнэбат /Дундговь аймаг/, Хэл бичгийн ухааны доктор, /Ph.D/, профессор Х.Сүглэгмаа, МУИС-ийн Монгол хэл, Хэлшинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор /Ph.D/Б.Түвшинтөгс, ШУА-ийн ХЗХ-ийн Хэлшинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор /Ph.D/Ц.Батдорж, МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/ О.Отгонбаатар, МУСГЗ, Өвлөн уламжлагч, туульч Э.Баатаржав, Өвлөн уламжлагч, туульч А.Балдандорж, Өвлөн уламжлагч, морь, бөх цоллооч Э.Хүрэлбаатар /УБ, Налайх/, Өвлөн уламжлагч, Ерөөлч , магтаалч З.Ганчөдөр /Хэнтий аймаг, Чингис хот/ нарын зэрэг эрдэмтэн судлаачид, өвлөн уламжлагчид оролцов. Энэхүү цуврал нэвтрүүлгийн 7 дугаарыг үзэгч та бүхэн үргэлжлүүлэн сонирхох болно.