“Монгол өв соёлын гайхамшиг” цуврал нэвтрүүлэг №2

Соёлын өвийн үндэсний төв,  МҮОНТВ, Нийслэлийн соёл урлагийн газар,Монголын аялал жуулчлалын холбоо,Соёлын өвийн үндэсний төвийн хамтран бүтээсэн "Монгол өв соёлын гайхамшиг" нэвтрүүлгийн хоёрдахь  дугаар "Уламжлалт баяр наадам,зан үйл, ёс, тоглоом наадгай,уриа дуудлага" айн нэвтрүүлэг 2020 оны 11-р сарын 21-ний  өдөр МҮОНТВ-ээр  эфирт цацагдан Монгол Улсын Соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйлийг олон нийтэд сурталчлав. Уг нэвтрүүлэгт ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор /Ph.D/Г.Бямбарагчаа, МУСГЗ,Оюун ухааны музейг үндэслэн байгуулагч, Өвлөн уламжлагч З.Түмэн-Өлзий, МУСГЗ, “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан”ТББ-ын тэргүүн, доктор/Ph.D/, профессор Н.Уртнасан, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Энхбаатар, МУСГЗ, Өвлөн уламжлагч, Үлэмж дархан мэргэн Д.Басхүү /Шагайн харваа/, МУСТА, Өвлөн уламжлагч Б.Хадбаатар нарын зэрэг эрдэмтэн судлаачид, өвлөн уламжлагчид оролцов. Энэхүү цуврал нэвтрүүлгийн 7 дугаарыг үзэгч та бүхэн үргэлжлүүлэн сонирхох болно.

2020.11.25-1.png

 

2020.11.25-4.png