“Монгол өв соёлын гайхамшиг” цуврал нэвтрүүлэг №3

Соёлын өвийн үндэсний төв,  МҮОНТВ, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын аялал жуулчлалын холбоо,Соёлын өвийн үндэсний төвийн хамтран бүтээсэн "Монгол өв соёлын гайхамшиг" нэвтрүүлгийн гуравдахь дугаар "Мал маллах арга ухаан"  нэвтрүүлэг 2020 оны  12 сарын 10-ны МҮОНТВ-ээр  эфирт цацагдан Монгол Улсын Соёлын биет бус өвийн чухал нэгэн төрөл зүйлийг олон нийтэд сурталчлав. “Монгол өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийн энэхүү  дугаарыг  МУСГЗ Ш.Ёолк хөтлөв.

Монголчууд хүн, мал, байгалийн зохицолт харилцааг өөрсдийн унаган ахуйг хэмээн үзсээр ирсэн бөгөөд энэхүү ахуй, унаган байгалиа аав ээж шигээ харж хайрлаж өвлөн ирсэн. Энэхүү харьцаа нь монголчуудын ахуй амьдралын унаган хэв шинж. Нөгөөтэйгүүр мал аж ахуй бол монголчууд бидний агуу багшийн нэг юм. Монголчуудын амин зуулгын эх сурвалж болсон нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуйн тухай энэхүү нэвтрүүлэгт: “Монгол уламжлал” академийн тэргүүн, МУСГЗ, доктор/Sc.D/, профессор Л.Дашням,  Байгаль орчны гавьяат ажилтан, доктор/Ph.D/, профессор Н.Банди, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, докторант М.Энхбаатар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн  Хэл шинжлэлийн салбарын Эрдэм шинжилгээний ажилтан, доктор/Ph.D/ С.Энхжаргал,  Өвлөн уламжлагч, МУСТА, “Бэлэн цэцлэгч” өргөмжлөлт, ерөөлч, магтаалч Б.Эрдэнэбаатар /Дундговь аймаг. Дэлгэрхангай сум/, Монгол Улсын “Сайн малчин”, өвлөн уламжлагч Д.Балжинням нарын зэрэг эрдэмтэн судлаачид, өвлөн уламжлагчид оролцов. Энэхүү цуврал нэвтрүүлгийн 7 дугаарыг үзэгч та бүхэн үргэлжлүүлэн сонирхох болно.

2020.12.13.jpg

 

2020.12.13-1.jpg