Баримтат өвийн веб сайт ашиглалтанд орлоо

ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн хорооны “Азийн соёлын төв”-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл ТББ-аас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд www.barimtatuv.mongoluv.mn веб сайт ашиглалтанд орлоо.

Энэхүү веб сайт нь баримтат өвийг олон нийтэд сурталчлан таниулах, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой бөгөөд Монгол улсаас ЮНЕСКО-гийн олон улсын болон бүс нутгийн баримтат өвөөр бүртгэгдсэн өвүүдийн талаарх танилцуулга, гэрэл зураг, баримтат кино, 3D мэдээлэл зэрэг олон талт агуулгыг хамруулсан болно.

2020.12.25-1.png

 

2020.12.25-2.png

 

2020.12.25-3.png