“Хэрлэнгийн барьяа” уртын дууны анхдугаар наадам зохион байгуулагдана.

ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол ардын уртын дуу”-г  баримтжуулах, олон нийтэд сурталчлан түгээх, бүс нутгийн өвийн онцлогийг дэлгэрүүлэх, Хэрлэн гол, түүний ай сав дахь түүх, соёлын дурсгалт газрыг түшиглэсэн соёлын эвентийг бий болгох зорилгоор “Хэрлэнгийн барьяа” уртын дууны анхдугаар наадмыг Соёлын өвийн үндэсний төв “Хэрлэн-Сэрвэн Хаалга байгаль, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, судалгаа, мэдээллийн төв” ТББ-тай хамтран зохион байгуулах гэж байна.

Наадмыг 2021 оны 08 дугаар сарын 27,28,29-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн нутагт орших “Сэрвэн хаалга” хэмээх дурсгалт газар зохион байгуулна. Энэхүү наадамд Хэрлэн голын сав газарт оршдог 4 аймгийн, 20 сум тус бүрээс 1-2 ардын авьяастнууд оролцох боломжтой тул ардын авьяастан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.


 2021.08 (1).jpg

2021.08 (2).jpg

2021.08 (3).jpg

2021.08 (4).jpg

2021.08 (5).jpg