“Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт” сэдэвт зайн сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Монгол Улсын Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв, Чингис хаан музейн Сан хөмрөг хадгалалт хамгаалалтын хэлтэс БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн харьяа Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны төвтэй хамтран 2021 оны 9 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулсан СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ сэдэвт зайн сургалт амжилттай болж өндөрлөлөө. Сургалтыг чулуун дурсгал, цаасан суурьтай бичгийн дурсгал, керамик эдлэл, мод болон үйсэн эдлэл, даавуун эдлэлийн хадгалалт хамгаалалтын чиглэлээр мэргэжлийн багш нар удирдан явуулж, Монгол Улсын холбогдох 8 байгууллагын 25 мэргэжлийн сэргээн засварлагч нарт Солонгос Улсын орчин үеийн технологид суурилсан соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухаан, сэргээн засварлалтын арга зүйн туршлагаас хуваалцсан юм. Энэхүү сургалтанд салбарын мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд амжилттай хамрагдсан оролцогчдод албан ёсны сертификат олгосноороо ихээхэн ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө. Цаашид бидний хамтын ажиллагаа улам цар хүрээгээ тэлж, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний олон ажлуудаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Олон улсын сургалтанд хамрагдаж сертификат авсан оролцогчиддоо халуун баяр хүргэе.

2021.09.13.2.jpg

 

2021.09.13.4.png

 

2021.09.13.3.jpg