Япон Улсын “Paleo Labo” судалгааны хүрээлэнтэй хамтарсан сургалт зохион байгууллаа
Соёлын өвийн үндэсний төвийн Биет соёлын өвийг сэргээн засварлах газар болон Япон Улсын “Paleo Labo” судалгааны хүрээлэн хамтран мэргэжил аргазүйн туршлага солилцох цахим сургалтын II цувралыг Антропологи, палеозоологийн судалгааны чиглэлээр: “Эртний хүн, амьтны ясны судалгаа” сэдвээр зохион байгууллаа.
Тус цахим сургалтад холбогдох чиглэлийн их дээд сургууль, музей, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл хамрагдав. Дээрх сургалтын сэдвээр: Эртний хүн, амьтны ясны онцлог шинж, он цаг тогтоох радиоокарбоны судалгаа хийх болон эртний хүн, амьтны яснаас хоол хүнс, өвчлөлийн талаар гэх мэт олон талын мэдээлэл олж авах судалгааны аргуудтай танилцлаа.
Бидэнтэй хамтран ажиллаж буй Япон Улсын “Paleo Labo” судалгааны хүрээлэнгийн судлаач Накамүра Кэнтаро болон илтгэгч багш Фүжита Хисаши, Митани Томохиро нартаа баярлалаа.