Соёлын Өвийн Үндэсний төв, Рио Тинто Монгол компани , Монголын Урлагийн Зөвлөл гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Рио Тинто компаний ивээн тэтгэлгээр Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх зорилготой Соёлын өвийн театрыг 2022 онд байгуулахаар Монголын Урлагийн Зөвлөл, Соёлын Өвийн Үндэсний төв, Рио Тинто Монгол компани 3 талт хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Тус театр нь соёлын өвийг язгуур шинжээр нь өвлөн уламжлагч ардын авьяастнуудын тоглолт, сургалт, кино үзвэр тогтмол зохион байгуулж соёлын өвийг таниулан сурталчлах юм.