Ажлын байрны сонгон шалгаруулалтын зар

АЖЛЫН БАЙР:
Соёлын өвийн үндэсний төвийн Бүртгэл, мэдээллийн газарт “ДЭЛХИЙН ӨВИЙН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН САНЧ” ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ:
МУ-аас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв, СББӨ-ийн жагсаалтад бүртгэгдсэн СББӨ-ийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, тайлан мэдээ нэгтгэж бэлдэх, ЮНЕСКО-гийн жагсаалтад нэр дэвшүүлэх соёлын өвийн баримт бичигт холбогдох хүмүүст техник, арга зүйн дэмжлэг үзүүлэх, ЮНЕСКО-гийн холбогдох байгууллага, төвүүдтэй хамтран ажиллах, албан бичиг төлөвлөх, ирсэн захидал, баримт бичиг цэгцлэх, илгээх, архивын нэгжийг ангилан төрөлжүүлж, данс бүртгэлд оруулах зэрэг ЮНЕСКО-д бүртгэлтэй, бүртгүүлэх соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан, албан хэрэг хөтлөлтэй холбоотой үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Соёл судлал, гадаад харилцаа, нийгмийн ухааны чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй,  
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй, 
  • Монгол хэлний бичгийн өндөр ур чадвартай, 
  • Магистраас дээш зэрэгтэй, англи хэлнээс гадна бусад гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй бол давуу тал болно,
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай бол давуу тал болно. 

ХАНДЛАГА:

  • Багаар хамтран ажиллах чадвартай, 
  • Цаашид өсөж хөгжиж энэ салбартаа тогтвортой ажиллах хүсэл эрмэлзлэлтэй

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

  • Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 1% цээж зураг, 
  • Төрийн албан хаагчийн анкет,  
  • E-Mongloia системээс НД төлөлтийн хуулга, 
  • Иргэний үнэмлэхний хуулбар, 
  • Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн дипломын хуулбар, 
  • Товч намтар

Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ны өдрийг дуустал.

Хүлээн авах хаяг: Хан-Уул дүүрэг 21-р хороо, Буянт Ухаа 2 хороолол, Соёлын Өвийн Үндэсний Төв Утас: 91116584,

Имэйл: sainzolboo@ncch.gov.mn

Жич: Зөвхөн анкетын буюу анхан шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчдыг дараагийн шатны шалгаруулалтад урина.

 

Ажлын байрны тухай нэмэлт мэдээллийг 99030405 утсаар лавлана уу. Мэргэжлээрээ хөгжиж, өсөн дэвших боломж, ажилсаг, найрсаг хамт олон таныг хүлээж байна.

 

СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ