Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” шууд нэвтрүүлэгт оролцлоо
Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд соёлын өвийн талаарх мэдлэг ойлголт олгох зорилготой “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” хэлэлцүүлэг шууд нэвтрүүлэг Монголын Үндэсний олон нийтийн телевизээр 2023 оны 11 дүгээр сарын 29-нд цацагдлаа.
Энэхүү нэвтрүүлэгт Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Алдармөнх, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Түвшинжаргал, ГЕГ-ын Хяналт бүрдүүлэлтийн газрын, Гаалийн улсын байцаагч Э.Одбаяр, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга З.Бадамхатан, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, хөгжим судлаач Д.Ганпүрэв нарын хүмүүс оролцож, монголын соёлын өвийн өнөөгийн нөхцөл байдал, түүнийг хадгалалт хамгаалалтыг хэрхэн сайжруулах, цаашид юуг анхаарах талаар санал бодлоо солилцож, асуудал дэвшүүлэн хэлэлцлээ.
Та бүхэн нэвтрүүлгийг Монголын Үндэсний олон нийтийн телевизийн цахим хуудас болон доорх холбоосоор үзэх боломжтой.
https://www.facebook.com/MNBnationalTV/videos/359766556572597