Үндэсний төвийн албан хаагчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдлаа
Соёлын өвийн үндэсний төвийн нийт албан хаагч, мэргэжилтнүүдэд тус төвийн ХАБЭА-н зөвлөлөөс хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын аудитор Б.Пүрэвгарамтай хамтран ХАБЭА-н сертификат олгох сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвийн хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтад 26 ажилтан, албан хаагч хамрагдаж ажлын байранд аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н талаарх ерөнхий ойлголт, хөдөлмөрийн харилцаа болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн ерөнхий мэдлэг болон ажлын байр, салбарын онцлогт тохирсон ХАБЭА-н талаарх агуулгаар онолын мэдлэг авлаа.