“ГАМШИГ, ЭРСДЭЛИЙН НӨХЦӨЛД СОЁЛЫН ӨВИЙГ ЯАРАЛТАЙ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ" ГАРЫН АВЛАГА МОНГОЛ ХЭЛ ДЭЭР ХЭВЛЭГДЛЭЭ

Монгол Улс, Соёлын өвийг хадгалах, сэргээн засварлах Олон Улсын судалгааны төв (ICCROM)-ийн хамтын ажиллагааны 20 жилийн ойн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв хамтран “Гамшиг, эрсдэлийн нөхцөлд соёлын өвийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга зүй” гарын авлагыг ЮНЕСКО, ICCROM-ын албан ёсны зөвшөөрлийн дагуу монгол хэлээр хэвлүүлэв.

Энэхүү гарын авлага нь салбарын албан хаагчдад соёлын өвийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх чадвар, нөхцөл байдалд тохируулан зөв зохистой арга хэмжээг хэрэгжүүлэх, учирч болох эрсдэлээс сэргийлэх үйл ажиллагааны олон талын зааварчилгаа, аргазүйн мэдлэг, нэгдсэн ойлголт өгөх чухал ач холбогдолтой юм.

“Гамшиг, эрсдэлийн нөхцөлд соёлын өвийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга зүй” гарын авлагын нээлтийг 2023 оны 12 сарын 13-нд Монголын үндэсний музейд зохион байгуулж Улс, орон нутгийн музейн төлөөлөлд номын дээжээс гардууллаа.

Мөн гарын авлагыг цахим хэлбэрээр ЮНЕСКО-ийн дижитал номын сангийн талбараас доорх холбоосоор татаж авах боломжтой юм.

0

1

2

4

3

5

6

7

8.1

8

10

9

11

12