“ҮЛ АЛСРАМ ӨВ ЭРДЭНЭ” НЭВТРҮҮЛГИЙН ЗУРАГ АВЛАА

“Монголын үндэсний хүүхдийн кино академи”, Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран хүүхэд залууст соёлын өвийн талаарх мэдлэг олгох зорилгоор “Үл алсрам өв эрдэнэ” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг уламжлалтай.
Соёлын өвийг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээхэд чиглэсэн “Үл алсрам өв эрдэнэ” нэвтрүүлгийн зураг авалтыг 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Соёлын өвийн үндэсний төвийн “Өв эрдэнэ” театрт зохион байгууллаа. Та бүхэн энэхүү нэвтрүүлгийг сар шинийн баярын өдрүүдээр хүлээн авч үзээрэй.