СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Соёлын өвийн үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Соёлын биет болон биет бус өвийг бүртгэх, баримтжуулах, бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Сонгинохайрхан дүүргийн Соёлын ордон, хороодын нийгмийн ажилтнууд, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Багахангай дүүргийн Соёлын ордны нийт 60 гаруй албан хаагчид танхимаар оролцлоо.

Сургалтын үр дүнд Түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Соёлын биет бус өв, өвлөн уламжлагч, Баримтат өвийн тухай, бүртгэх арга зүй, бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах тухай мэдээлэл хүргэлээ.