“Цайны зам”-ыг дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хэсгийн уулзалт боллоо

БНХАУ-ын Хубэй мужийн Соёлын өвийн хөгжлийн төвийн захирал Юү Пин, Их цайны замыг нэр дэвшүүлэх хамтарсан хорооны захирлын үүрэг гүйцэтгэгч, судалгааны ажилтан Ван Фен Жү, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтэс, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн захирал Ли Жин, Архитектурын түүхийн институт, Хятадын архитектур дизайн судалгааны группын дэд захирал, профессор Фү Жин, Хубэй мужийн музейн дэд захирал, судалгааны ажилтан Хэ Гуан тэргүүтэй зочид төлөөлөгчид 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийн захирал, доктор Г.Энхбат, Авран хамгаалах, эрсдлийн судалгааны газрын дарга Г.Анхсанаа нартай уулзлаа.

Энэхүү уулзалтаар ази, европыг холбосон Их Цайны замыг БНХАУ, Монгол улсууд хамтран Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын бэлтгэл, Цайны үзэсгэлэн зохион байгуулах талаар хэлэлцэж, цаашдын ажлын төлөвлөгөөг ярилцлаа.