ШИНЖААН УЙГАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨР ЗОЧИЛЛОО
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжаан Уйгарын Өөртөө засах орноос соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч торгууд, өөлд, урианхай, тува, хошууд угсаатнаас бүрдсэн 58 хүний бүрэлдэхүүнтэй баг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Соёлын өвийн үндэсний төвд зочилж, үйл ажиллагаатай танилцлаа. Зочдыг тус Үндэсний төвийн захирал Г.Энхбат, Захиргаа, удирдлагын газрын дарга А.Ганбат, Бүртгэл, мэдээллийн газрын дарга А.Саруул нар хүлээн авч уулзлаа.