ШИНЖААН УЙГАРЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ТӨЛӨӨЛӨЛ ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ТАНИЛЦЛАА

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжаан уйгарын өөртөө засах орны Алтай, Ховогсайр, Или, Баянгол аймгийн алтайн урианхай, торгууд, өөлд, цахар ард олны соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч авъяаслаг түмний төлөөлөл 50 хүний бүрэлдэхүүнтэй баг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвд зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.