АЗИЙН ШУВУУЛАХУЙН АНХДУГААР НААДМЫГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өв соёлоор бүртгэгдсэн “Шувуулахуй” буюу махчин шувуугаар байгаль дээр ан гөрөө хийж, амьтан агнах эртний уламжлалт өв соёлыг олон улс, үндэсний хэмжээнд сурталчлан таниулах, шувуулахуйтай холбоотой асуудлуудыг хэлэлцэх, олон улс хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “АЗИЙН ШУВУУЛАХУЙН АНХДУГААР НААДАМ”-ыг 2024 оны 09-р сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Дэлхийн 21 орны 68 төлөөлөгч оролцсон энэхүү наадмын хүрээнд ”Олон улсын шувуулахуй, махчин шувуу хамгаалах холбоо”-ны төлөөлөгчдийн 56-р уулзалт, Олон улсын эрдэм шинжилгээний хурал, мөн шувуулахуйтай холбоотой зургийн үзэсгэлэнг Соёлын өвийн үндэсний төвд дэглэж, олон нийтэд толилууллаа