Цагаан сар-2024 бийрэн бичлэгийн уралдаан болж өндөрлөлөө

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар, Нийтийн номын сан хамтран XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон Луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол үндэсний бахархал болсон Монгол бичгээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх цаашид суралцах сонирхлыг төрүүлэх үндэсний бичгээр бичих уран чадварыг эзэмшүүлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын дунд "Цагаан сар-2024" бийрэн бичлэгийн уралдаан зохион байгуулагдлаа. Тус уралдаанд 15 сурагч авьяас билгээ сорин өрсөлдсөнөөс
1-р байр Жаргалсайханы Гэрэлмаа
2-р байр Аманжолын Хундыз
3-р байр Балжингийн Буян-Арвижих
Тусгай байр Мягмарын Мөнгөнзаяа нар тус тус шалгарлаа. Энэхүү арга хэмжээнд идэвх, зүтгэл гарган оролцсон нийт оролцогчид болон шүүгчээр хамтран ажилласан ЕБС-ийн 3-р сургуулийн багш М.Алтанзул, Лаборатори 2-р сургуулийн багш Н.Ариунзаяа нарт талархал илэрхийлье.
ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
1