“Алтан өв-5” бий биелгээний наадам ховд аймагт зохиогдоно

Ховд аймгийн “Олон угсаатны өв, соёл урлаг хөтөлбөр”-т тусгагдсаны дагуу монгол бүжиг, бий биелгээг хүүхэд залуучуудад өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, угсаатнуудын бий биелгээний ялгаатай болон ижил төстэй намба төрхийг судлан тогтоох, угсаатнуудын бий биелгээг дэг жаягаар түгээн дэлгэрүүлэх, МУГЖ Б.Дугараагийн амьдрал, уран бүтээлийг сурталчлан таниулах зорилготой "Алтан өв-5" бий биелгээний баруун бүсийн анхдугаар их наадам зохион байгуулагдах гэж байна.

Ховд аймгийн Хөгжимт драмын театрт 2024 оны 05-р сарын 08-ны өдөр зохион байгуулагдах энэ уралдаанд баруун таван аймгийн бий биелгээг өвлөн уламжлагчид, монгол бүжиг сонирхогчид оролцоно.
Уралдааны удирдамжтай танилцана уу.