Соёлын биет бус өв гийнгоо, бөх, морины цол дуудах сургалт зохион байгуулагдлаа

Мартагдаж буй соёлын өв болох бөх, морины цол дуудах, гийнгоолох өвийг түгээн дэлгэрүүлэх, “Хүүхэд гэр бүл хөгжил хамгаалал”-ын жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, 100 жилийн ой тохиож буй сумдын наадам, Яргуй урлагийн бага наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Соёлын биет бус өв гийнгоо бөх, морины цол дуудах сургалтыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, 15 сумын Соёлын төв тус тус хамтран зохион байгуулж байна.

Сургалт: 2024.04.15-17-ны өдрүүдэд “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын их танхимд өглөө 09:00-13:00, 14:00-17:00 цагуудад болжээ.
Гийнгоо - Х.Эрдэнэцэцэг (СТА, уртын дууч),
Морины цол дуудах - Т.Цэрэндаваа (Морь цоллооч, улсын ахлах засуулч),
Бөхийн цол дуудах - О.Жанчивдорж (Монгол улсын хүндэт засуулч, Гурвансайхан сумын уугуул) нар сургагч багшаар ажилласан байна.