Баян алтайгаа өргөмжлөн магтая

Дуут суманд болох “БАЯН АЛТАЙГАА ӨРГӨМЖЛӨН МАГТАЯ” өв соёлын арга хэмжээнд нутгийн зон олноо хүндэтгэн урьж байна.
Монгол Улсын Төрийн зарлигт туульч, Алтайн Урианхайн удам дамжсан өвлөн уламжлагчид болох Соёлын гавьяат зүтгэлтэн туульчид Э.Баатаржав, А.Балдандорж нар Ховд аймгийн Дуут сумын төвд айлчлан ирж буй модон Луу жилээ угтан 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Алтайн магтаал, Довон хар бөх тууль хайлж, уул Алтайгаа аргадан тайж, хүн зоноо даатган зан үйл, өв уламжлалын томоохон арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээг Дуут сумын Засаг дарга С.Ганзориг, Засаг даргын Тамгын газар, Болор цомын эзэн яруу найрагч М.Отгонбаяр, МҮОНТ-ийн “ДӨРВӨН БЭРХ” нэвтрүүлгийн хөтлөгч, дуучин Ш.Баянмөнх, “ТУНГАЛАГ БУЯНТ ДУУТ” ХХК-ны захирал Б.Нэргүй, “БҮРЭГТЭЙ” ХХК-ны захирал А.Цэр-Очир нарын нутгийн залуучуудын дэмжлэгтэйгээр өргөн олонтойгоо хамтран зохион байгуулах юм.
Ус нутгийн ахан дүүс та бүхэнтэйгээ Алтайн Урианхайчуудын бахархалт өв болсон хөлгөн их туульсынхаа аргил аялгуун дор нэгдэж уул их Алтайгаа аргадаж, өв уламжлалаа дээдлэн нэгэн өдрийг ашдын билэгтэй өнийн өлзий дэмбэрэлтэй өнгөрүүлцгээе.