- БАЯНЗАГИЙН ЧУЛУУН ЗЭВСГИЙН ДУРСГАЛТ ГАЗАР -

Өмнөговь аймгийн Булган сумын нутагт буюу Говийн Алтайн уулсын өмнөд төгсгөл, Гурвансайхны нуруу орох замд оршино. Эндээс олон мянган чулуун зэвсгийн дурсгал болон ваарны хагархай олдсоноос хамгийн сонирхолтой нь археологийн ухаанд “говийн үлдэц” нэрээр орсон үлдэц хусуур юм. Зэвсгийн төрөлд сумны зэв, зуулга ирт эдлэл, хутган ялтас, хусуур зонхилох хувийг эзлэх бөгөөд жадны үзүүр буюу гилбэр хэлбэрт зэвсэг ч тааралдана. Мөн эндээс мезолит, боловсрон неолитын үеийн ваар сав шавар ваар савны хагархай ихээр олддог ба дээд палеолитын үеэс шавраар ваар сав хийх оролдлого бий болж, үйлдвэрлэдэг болсныг гэрчилж байна. Баянзагийн суурин нь шинэ чулуун зэвсгийн үед холбогдоно.
Энэхүү Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.